2010년 7월 7일 수요일

Солонгос хэлний зөв дуудах дасгал

Солонгос хэлний үсэг

1. ҮНДСЭН ЭГШИГ
ㅏ ㅓ ㅗ ㅜ ㅡ ㅣ
Үүн дээр хэлбэрийн хувьд нийлмэл ㅐ/ㅣ+ㅏ/, ㅔ/ㅣ+ㅓ/
ㅔ ㅐ хоёр нэмэгдэнэ.
 Солонгос хэлний үндсэн эгшиг дуудлагын хувьд монгол хэлний эгшиг авиатай дүйх бөгөөд зөвхөн ㅡ эгшиг л монгол хэлний ямар нэг эгшиг авиатай шууд дүйхгүй. Тийм болохоор энэ авиаг хэлж сурах дасгал нэлээд хийх шаардлагатай байдаг.
Солонгос хэлний эгшигийг дуудах үед хэлний байрлал ерөхнийдөө дараах байрлалтай байдаг.
front mid back
high ㅣ (ㅟ) ㅡ , ㅜ
central ㅔ (ㅚ) ㅓ ㅗ
low ㅐ ㅏ




Эгшиг авианы нэг онцлог нь эгшиг авиаг хэлэх үед уушигнаас гарсан хий ямар нэгэн саадгүй гардагт оршино. “ㅡ” авиа ч мөн адил эгшиг авиа болохоор чөлөөтэй гарах ёстой. Энэ авиаг хэлэх гэж хэт хичээгээд буруу дуудах хандлага их байдаг. Ердөө л хэлний дундуур өргөсгээд уушигны хийг чөлөөтэй гаргахад болно. Иймэрхүү байдлаар олон дахин дасгал хийж багшийн дуудлагыг сонсох нь чухал.

2. ХОС ЭГШИГ
ㅑ ㅕ ㅛ ㅠ ㅢ ㅖ ㅒ
Эдгээр хос эгшиг нь ㅣ+ㅏ, ㅣ+ㅓ байдлаар үүссэн гэж үздэг. Тийм учраас ㅅдараа орохдоо ㅅ нь ш-р уншигддаг.
Солонгос хэлний хос эгшигийн нэг онцлог нь у, ү-гийн тусламжтай үүсэж монгол хэлний в авиаг үүсгэдэг.
ㅘ-ва ㅙ-вэ ㅚ-ви
ㅝ-во ㅞ-вэ ㅟ-ви

 의 хос эгшиг
의 хос эгшиг нь нэлээд төвөгтэй дуудлагатай бөгөө үгийн дунд энэхүү дуудлагаа гээж болдог. Үгийн эхэнд утга ялгах үүрэгтэй тул зайлшгүй өөрийн дуудлагаар дуудагдана.
의자 의사 의무 의미 〔ㅢ〕 Үгийн эхэнд
무늬 희다 띄어쓰기 〔ㅣ〕 Үгийн дунд буюу гийгүүлэгчийн дараа И-р дуудагдана
우리의 나의 나라의 〔ㅔ〕 Харьяалахын тийн ялгалаар үүргээр орсон тохиолдолд Э-р дуудагдаж болдог. Энэ гурван тохиолдлыг анхаарчих хэрэгтэй.

3. Гийгүүлэгч авиа
Солонгос хэл харьцангүй цөөн гийгүүлэгчтэй.
ㄱ ㄴ ㄷ ㄹ ㅁ
ㅂ ㅅ ㅇ ㅈ ㅊ
ㅋ ㅌ ㅍ ㅎ гэсэн 14 үндсэн гийгүүлэгчээс ㄱ ㅋ, ㄷ ㅌ, ㅂ ㅍ, ㅈ ㅊ нь төстэй авиа бөгөөд үндсэндээ 10 өөр авиа ялгана.
http://hompi.sogang.ac.kr/korean/kkl100/lesson03/index.html
http://www.mcst.go.kr/hangeul/index.html
http://korean.sogang.ac.kr/ Энэхүү сайтууд руу орж эгшиг гийгүүлэгчийн дуудлагыг сонсох дасгал хийнэ үү. Хоёр дахь сайтын хувьд анхан шатнаас дунд шат хүртэл унших, сонсох, дасгал бүхий баялаг материал бий.
Солонгос хэлний үсгийн эгшигүүд нь газар, тэнгэр, хүнийг бэлэгдсэн босоо, хэвтээ зураас, цэг гэсэн гурван тэмдэгээс бүрддэг бол гийгүүлэгч нь хүний өгүүлэх эрхтэнийг дууриасан, тухайн авиаг дуудахад аль эрхтэн түлхүү ороцлож байгааг харгалзан үзэж тэр өгүүлэх эрхтнийг дүрсэлсэн байдаг нь сонирхолтой.
Жишээ нь: ㄱ гийгүүлэгчийг хэлэхэд хэлний хойгуур хэлэгдэнэ. Энэ талаар сурах бичгүүдэд зургаар тайлбарласан байдаг.

УНШИХ ДАСГАЛ
Доорхи дасгал солонгос хэлний авиа зүйтэй холбоотой бүх тохиолдлыг багтаасан тул эдгээр жишээг бүгдийг алдаагүй уншаад сурчихвал дуудлагатай холбоотой бүх асуудлаа шийдчихлээ гэсэн үг.
1. Үндсэн эгшиг, гийгүүлэгч

도구 오다 유도 다니다
교류 다리 거리 기러기
바다 노루 보리
수도 수리 소나무 소고기
자주 저기 바지 저고리

차 마차 치마 고추 기차
코 크기 비키다 코스모스
터 토지 타자기 사투리
파 포도 피리 기차표 파리 아프다
휴가 오후 혀 호수 효도 흐리다
새 애기 어깨 대우 매우
제자 이제 세수 모레

2. Хос эгшиг
예비 예의 시계 지폐
사과 기와 조화 미화
왜 돼지 유쾌하다
사회 회화 시외 교회 죄 최소
뭐 권 원 기원 추워요
쉐터 꿰매다 궤
위 귀 뒤 더위 위원 뛰다 쉬다
의사 의회 의무 거의 무늬 희다
누구의 차 너의 자리


УУЖУУ, ЧАНГА, ХАТУУ ГИЙГҮҮЛЭГЧ
ㄱ, ㄲ, ㅋ гийгүүлэгч нь ижил төстэй гийгүүлэгч бөгөөд авиа гаргах хүч чанга сулаараа ялгагдана. Гэвч эдгээр гийгүүлэгч нь утга ялгах чухал үүрэгтэй тул сайн ялган сонсож, мөн зөв дуудаж сурах шаардлагатай. ㄷ ㄸ ㅌ, ㅂ ㅃ ㅍ, ㅈ ㅉ ㅊ, ㅅ ㅆ гийгүүлэгчид мөн адил зарчимтай. Доорхи жишээг ялган унших дасгал хийнэ үү. Юун түрүүн багш буюу бичлэгийг сайтар сонсох хэрэгэйг анхаарна уу.


가 까 카
가다 까다 카드
개다 깨다 캐다

다 따 타
다르다 따르다
따다 타다 덜 털
데 떼 테

바 빠 파
비다 삐다 피다
바르다 빠르다
발 빨(다) 팔

자 짜 차
자다 짜다 차다
지다 찌다 치다

사 싸
사다 싸다
섰어요. 썼어요.
한 시 한 씨

Төстэй гийгүүлэгчдийн ялгааг гаргаж унших дасгал хийнэ үү.
ㅂ, ㅃ, ㅍ
보리빵을 팝니다.
팔과 발이 맞아야지 팔이 더 빠릅니다.
발에 피가 나서 빨리 약을 발랐습니다.

ㄷ, ㄸ, ㅌ
나무에 달린 사과를 따려고 담을 타고 올라갔습니다.
내 딸이 달밤에 뜰에서 탈춤을 연습하고 있습니다.
나는 틈틈이 뜰에다 들에서 피는 꽃들을 심었습니다.

ㅈ, ㅉ, ㅊ
나는 틈틈이 뜰에다 들에서 피는 꽃들을 심었습니다.
참말로 짬이 없어 잠을 못 잤습니다.
침도 맞고 찜질도 해서 참 좋아졌습니다.

ㅅ, ㅆ
쌀을 사러 쌀가게에 가니까 살은 없고 싼 보리만 있었습니다.
시장에서 산 씨앗을 심었는데 싹이 나지 않습니다.
산 물건을 샀더니 금방 쓰게 되었습니다.

코끼리는 코가 길어? 꼬리가 길어?
그는 꿈이 커서 큰 그릇이 될 겁니다.
꿈에 금을 캐서 큰 부자가 되었습니다.
김 선생을 키가 큰 김 선생이라고 부릅니다.
불을 자꾸 켰다 껐다 해서 고장 났습니다.

ДЭВСГЭР ҮСЭГ
Дэвсгэр буюу/받침/ гэдэг нь дэвсгэр гэдэг утгаас нь бодсон ч нэгэн үеийг төгсгөж буй гийгүүлэгчийг хэлнэ. Солонгос хэлний үе төгсгөж/дэвсгэрлэж/ орохдоо саармагжих хандага их байна. Энэ нь солонгос хэлний гийгүүлэгч өөрөө эгшигээр амилж дуудагддагт оршино.
Дэвсгэр үсгийн хувьд анхаарах нэгэн зүйл гэвэл ард нь эгшиг ороогүй тохиолдолд дэвсгэр гэж үзнэ. Ямар ч дэвсгэрийн ард эгшиг орсон тохиолдолд гийгүүлэгч амилж өөрийн дуудлагаар дуудагддаг. Жишээ нь: 부엌 гэхэд ㅋ гийгүүлэгч дэвсгэрлэж байгаа тул г-р уншигдана. Харин ард нь эгшиг ороод 부엌에 болсон тохиолдолд амилаад 부어케 гэж уншдагийг анхаарна уу.
ㄱ, ㄲ, ㅋ- ㄴ/г/
국- 국이【구기】 가족-가족이 약- 약을
밖【박】-밖이【바끼】 깎다-깎아【까까】 꺾다-꺾어
부엌【부억】-부엌이【부어키】 동녘- 동녘이 저녁녘
속다【속따】-속아【소가】 약속- 약속이

ㄴ –ㄴ/н/
산- 산이 돈- 돈이 문- 문을 신문- 신문에서
수건- 수건을 신다- 신어 준비 문제

ㄷ, ㅅ, ㅆ, ㅈ, ㅊ, ㅌ, ㅎ- ㄷ/д/
믿다- 믿어, 있다- 있어, 갔다- 갔어요 왔다
옷 맛 벗다 웃다
늦다- 늦었다 맞다- 맞이하다 밭- 밭에 빚- 빚이
낮- 낮이 낯- 낯이 뱉다- 뱉어 빗- 빗을
낳다- 낳아지다 좋다- 좋아 이렇다- 이렇습니다 빛- 빛을

ㄹ- ㄹ/л/
달 물 얼굴 팔다
달을 물이 얼굴을 팔아
ㅁ- ㅁ/м/
감 봄 남 바람 심다

ㅂ, ㅍ- ㅂ/б/
집 밥 잡지 돕다
앞 숲 잎 덮다
앞에 숲이 잎을 덮어주다

ㅇ – ㅇ /нг/
방 시장 공항 사랑방
방이 시장으로 공항에서 사랑방을

Унших дасгал

친구 집에서 저녁밥을 먹었습니다.
나무 잎이 떨어집니다.
낫으로 풀을 벱니다.
낮과 밤의 길이가 같습니까?
낮에는 온도가 높아요.
애기가 낯선 사람을 보고 울어요.
햇빛이 너무 뜨겁습니다.
약속 시간이 몇 시간입니까?
부엌에서 뭘 하세요?
언니, 산으로 올라가자.
눈이 내리는군요.
빵과 과일을 살까요?
이 공장에서 운동기구를 만듭니다.
일월 일일에 만납시다.
이 애는 내 동생입니다.
후배 여학생이 예쁩니다.
얘기 좀 합시다.
얘가 어디 갔지?
지금 몇 시입니까?
좋은 데 데리고 가십시오.
폐가 많습니다.
예식장에 늦게 도착했습니다.
대합실에서 관광객이 많습니다.
괜히 화를 냅니다.
왜냐면 말로 설명하기가 어렵기 때문이다.
외삼촌은 회냉면을 굉장히 좋아합니다.


ДАВХАР ДЭВСГЭР
Давхар дэвсгэрийг маш амархан ойлгож болно. Ердөө л ДАВХАР ДЭВСГЭРИЙГ ДАНДАА УРДУУР НЬ уншина гээд юун түрүүн тогтоочих. Гэхдээ хоёрхон тохиолдлыг эс тооцвол шүү. Тэр хоёр тохиолдол нь ㄺ, ㄻ. Бусад тохиолдолд дандаа урдахаар нь уншина гээд бодчих. Давхар дэвсгэр ч гэсэн ард нь эгшиг ороогүй тохиолдлыг хэлж буйг санаарай. Ард эгшиг орчих юм бол дэвсгэрийн зарчмаараа хоёр салаад уншигдчихна.
삶 гэсэн үгийн ард эгшиг орвол 삶이/살미/ гэж уншигдана.


몫 넋
앉다 얹다
많다 괜찮다
외곬 곬
핥다 훑다
잃다 싫다
옳다 앓다
값 없다
얇다 넓다
짧다 여덟


* 밟다 гэсэн ганцхан үг ард талынхаа дэвсгэрээр уншигддагийг тогтоочихноорой.
/밥다/ гэж уншигдана гэсэн үг.
* 읊다: ㄿ дэвсгэр мөн арынхаа гийгүүлэгчээр уншигддаг. Аз болж ийм үг ганцхан байдаг бололтой.
삶다 젊다 굶다 옮다
맑다 닭 흙 늙지
붉다 읽지
, 맑고 묽게 밝고 읽고

За ингээд унших дасгал хийгээд байж дээ.
값도 싸고 질도 좋습니다.
오늘은 시간이 없어요.
과일 값이 너무 올랐습니다.
없는 물건을 어디에서 찾습니까?
저고리 삯과 치마 삯이 다릅니까?
삶은 계란을 좋아합니까?
하루 종일 굶고 일할 수 있습니까?
밭과 논이 많으니까 일이 많습니다.
달빛이 밝습니다.
외곬으로 공부해야 성공합니까?
개는 핥아야 먹지 핥지 않고는 먹을 수 없나 봐요.
너 그 사람 싫지?
자리를 옮겨 앉아야겠습니다.
넓고 넓은 밤하늘이야.
닭고기하고 쇠고기를 조금 사와요.
맑은 물이 흘러갑니다.

D. Natsagdorj 봄

봄
데. 나착도르찌

영원한 하늘 아래 수천번의 봄이
아름다운 나라 몽골 땅에 해마다 펼쳐진다.
첫 계절의 향기가 피어오르면 사람들은 마음의 시름을 놓고
초원에 새싹이 푸르러지면 가축들은 풍요로워진다.

멀리 있던 태양이 가까워져 오고 백옥같이 희다흰 눈이 녹으면
옛 세상을 뒷걸음치고 모든 사물은 새롭게 깨어난다.
푸르러진 나무는 꽃을 피우고 아이들이 즐겁게 뛰놀면
노인들은 다시 젊은이가 된 양 생동감을 느낀다.

들기러기가 찾아와 가악-가악-울면
집 안에 앉았던 목자는 새 소리에 귀 기울이며 감동에 젖는다.
옆산 개울물, 샘물이 졸졸졸 흐르면
게르 밑자락에서 어미양과 새끼양이 음매-에에-하며 화음을 맞춘다.

맑고 온유한 대기가 신선한 향기를 발하고
옛날과 오늘을 떠올리며 숨어 있던 서정을 일깨운다.
귀여운 가축 새끼들이 보잣집 마당을 가득 장식할 때
요람에 누운 자그마한 아기는 그 부모를 기쁘게 한다.

이안나 역

2010년 5월 18일 화요일

Үг тогтоох арга-"Төрөл садангаар нь" цээжлэх

Монгол айлд ороход цай аяглаж, идээ тавидаг уламжлалтай. Блогт минь хүн зочилоход бор ч гэсэн цайгаа аяглаад, дундхан ч гэсэн идээгээ таваглах юмсан гэж бодогдоно. Юм бичилгүй удах үед Блогт чинь орсон гэж хэн нэгэн хэлэхэд танайд ороход аяганы амсар зуулгаагүй шүү гэх шиг таагүй санагдана.
Ингээд блогт орж ирэх хүнд цай аяглан бариад хуучлан суухийг зүйрлэн бодож “тавгийн идээ” зэхлээ.


Үг тогтоох арга буюу “төрөл садангаар нь” цээжлэх

Тэр гуайн энэ гуайн “тэхнэ”-ийхэн гэж ярихыг сонссон байх. Нэг “тэхнэ”-ийхэн гэхээр удам судар нэгтэй, царай төрх, үзэл бодол, амьдралын хэв маяг оролцоо хүмүүс байдаг. Түүнлүгээ ямар нэгэн хэлний үг ч бас “тэхнэ тэхнээрээ” байдаг байна. Хэдийгээр олон мянган хүн байлаа ч(жишээ нь сум) удам судраар нь хөөх юм бол бүгдийг тооччиж болохоор цөөхөн хүний үр сад болж таардаг. Хэл мөн адил нэг үндэсээс хэдэн арван үг үүссээр хэдэн арван мянган үг болсон байдаг.
Англи хэлэнд энэ үзэгдэл бүүр түгээмэл. Солонгосчууд англи хэлний үгийн сангийн энэ онцлогийг ашиглан маш олон төрлийн үгийн сангийн ном хийсэн байх юм. Энэ нь нэг талаас үг хялбар, сонирхолтой аргаар тогтоох, нөгөө талаас тухайн үгийг мэдэхгүй ч гэсэн үндсээр нь таах боломжийг олгодог. Ялангуяа Тоефль мэтийн шалгалтан дээр мэдэхгүй үг гарлаа ч энэ аргаар таах магадлал 50 хувиас дээш байна.

Эхлээд англи хэлэн дээр жишээ авъя.
-arm- гэдэг үг зэвсэг гэсэн үндсэн утгатай
armament гэвэл зэвсэглэсэн байдал, зэвсэгт хүчин(armament race-зэвсгийн өрсөлдөөн) гэсэн утгтай болоод
armistice(arm-зэвсэг stice-зогсоох) дайн, зэвсэгт мөргөлдөөн зогсоох,
armor- дайн гэсэн латин үгээс үүсэлтэй хуяг дуулаг,
disarm- зэвсэггүй болгох буюу зэвсэг хураах гэсэн утгатай болно.

-bar- саваа, нарийн мод гэсэн утгтай,
barbecue- нарийн модонд хатгаж шарсан мах буюу шорлог,
barrier-нарийн модоор хийсэн хашлаг буюу саад, тотгор,
embargo- саад тавих буюу хориглох,
embarrass-гэнэт зогсоох буюу гайхшруулах, таагүй байдалд оруулах

-cast- шидэх
Broadcast: өргөн хүрээтэй шидэх, олон нийтэд түгээх, нэвтрүүлэх
outcast: гадагш шидэгдэх буюу хөөгдсөн, шоовдорлогдсон хүн
overcast: дээш шидэх буюу бүрхэх(the sky overcast)
telecast: холын зайнаас шидэх буюу нэврүүлгэр гарах
Ex: The finel match will be telecasted on Channel 11.

-cede- явах, өрнөх гэсэн утгатай бөгөөд -ceas, -ceed, -cess – гэсэн ах дүү нартай байна.
precede(pre-урьд, cede-явах)- урд явах, дагуулах
cease- зогсох (удаашрах гэсэн латин үгнээс үүдэлтэй)
exceed- гадагш гарах буюу хэтрэх
succeed-(suc-араас нь ceed-явах)- тасралтгүй юмны араах явсаар амжилт олох
access- руу очих буюу ойртох, нэвтрэх

-cogn- мэдэх гэсэн утгатай бөгөөд -gno, -no, -quaint гэсэн дүү нартай
recognize- дахин мэдэх буюу таних, баттай мэдэх
diagnosis- ялгах мэдэх буюу оношлох
ignore- үл мэдэх буюу үл тоомсорлох
noble- олонд мэдэгдсэн, эрхэм
acquaintance- таниж мэдэх, танил

-curr-, cor, cur- гүйх, хурдлах
current- гүйж буй, ө.х явагдаж буй, хэрэгжиж буй
curriculum- гүйдэг зам буюу туулах, сурах ёстой зүйл, кирриклюм
corridor- гүйдэг буюу явдаг, дамждаг газар, коридор
course- зам, гүйлтийн зам, хичээл
incur- гүйж байгаад тээглэх, саад учрах

гэх мэтээр залхуу хүрмээр олон жишээ татаж болно. Гэхдээ хэл сурч байгаа хүнд ганцаар нэгээр үг цээжлэх залхуугаас нэлээн чөлөөлнө гэж бодож байна.

Солонгос хэлний хувьд энэ зарчим ханзний үгэн дээр бүр тодорхой байдаг.
Ж нь: 학- эрдэм, сурах
학교- сургууль
학과- тэнхим
학원- дамжаа

학년- анги
학기- улирал, семистер
학생- сурагч
학자- эрдэмтэн
학우- хамт суралцагч

공학- инженернийн ухаан
인문학- хүмүүнлэгийн ухаан
화학- хими
물리학- физик
교육학- боловсрол судлал
гэх мэтээр ханзны нэг үг, нэг үе бусад үгтэй холбогдон холбоо бүхий утгатай үг үүсгэдэг.

Монгол хэлийн үг бүтэх ёс ч ялгаагүй энэ зарчимд тулгуурлана. Монгол хэлний язгуур үг, авиа сэлгэх хуулиар үүсдэг болохоор энэ зарчим илүү ч үйлчилдэг байж болох юм. Ганцхан жишээ татъя.
төг- гэсэн үндэс ямар нэг дугуй, төгрөг хэлбэртэй зүйлийг заана. Түүнээс дүг-, тог-, дуг- гэж авиа сэлгэн үүсэх бөгөөд уйгарчин монгол бичгээр догу- гэсэн үндэс крилл бичгээр тоо, той гэж бууна. Тэгэхээр эдгээр үг нь дүгрэг, төгрөг, дуграг цаашлаад тооно, тойрог, магадгүй төөрөх, төөрөг гэсэн үгийн үндэс болно. Үндсэндээ төг- гэсэн үндэснээс авиа сэлгэх маягаар ийм олон үг үүссэн гэсэн үг.

Ямартаа ч үгийг ганц ганцаар нь “дэгээдэж” цээжлэх биш бөөн бөөнөөр нь, төрөл садангаар “хамж” цээжилбэл илүү үр дүнтэй бас сонирхолтой, бүтээлч байх биз ээ.
Өнөөдөр үүгээр яриагаа өндөрлөе дөө.