Англи дээр диссертаци бич гижээдэг. Аманд битгий л санаанд ч бахтдаггүй дээ. Гэлээ гээд зүтгэж “үхэх”-с зүүгдэж үхэлтэй биш. Алхаж үхэхээх хэвтэж үхэлтэй биш.
Өнөөдөр бас ч гэж The Teacher’s Gift of Sacrifice as the Art of the Self гэсэн гүн ухааны маягийн өгүүлэл уншцан гэжаагаа. Гэхдээ халит мөлт л дөө. Халит мөлт уншсаны учир нь метро болоод автус дамжин уншсанд оршино. Сургуулиас гэр хүртэл нэг цаг явна даа. Энэ бол миний нэлээд дуртай цаг. Яагаад гэхээр хамгийн дуртай юумаа хийдэг. Сүүлийн үед миний дууны хичээлийн цаг болоод байгаа. Дууг бол дуусгахгүй сонсоно шүү дээ.
Яагаав. Сургуульд байхад алгебрагийн хичээлээс аймаар айдаг хүмүүс байдын штээ. Яагаад ч болж өгдөггүй хичээл байдаг даа. За дуу бол надад тэрнээс чинь хэцүү хичээл. Яахаар хүмүүс өнгө, хэмнэл тааруулж дуугараад минийх зөрж дуугараад байдгийг мэдкүү.
Хамгийн гол нь би дуунд дуртай байтал дуу надад дургүйд хамаг учир байгаа юм. Тэгээд би дууг аргадах санаатай. Гитар барьж эхэлвээ. За даа эхэндээ хуруугаа эвэршиж, хүмүүсийг жигштэл балбасан даа.
Гитар гэдэг цагийн дайсантай болсоноо хойш нэг жилээс хасах нь хоёр сар өнгөрч байна. Бараг л өдөр алгасалгүй 30-с дээш минут “өргөл” болгоно доо. Өөр юманд тэр зэргийн цаг зарсан бол бараг суутан болох байсан байх. Гэвч гитар гуай "мишээдэггүй" юм даа. Гитар гэхээсээ илүү “зүүн хоолой” л доо. Баруун бус зүүн хоолойгоор дуугараад сурцаны гай. Миний одоогийн түвшин гэвэл хэн нэгэн сайхан санаат, өрөвч нэгэн хажууд тааруулаад дуулад өгөх юм бол “жижүүрийн” ганц хоёр дуу явчина гэжаагаа. За тэрэн шиг л бахдам явдал энэ хорвоод үгүй дээ. Гэхдээ гитар ах надад орчлон дээр болохгүй юм гэж байхгүй ч байж болох юм шүү гэж хэлсэн дээ.
Англи хэл дээр диссертаци бичих арай ч зүүн хоолойгоо баруун болгохоос хэцүү байхгүй байлгүй дээ. Гитар бид хоёрын тухай өгүүлэх зүйл их л дээ. Дараа л ярий. Тэхгүй бол өгүүлэх биш үглэх болчино.
Хамгийн гол нь би дуунд дуртай байтал дуу надад дургүйд хамаг учир байгаа юм.
답글삭제энэ их таалагдлаа хэхэ..
Дуу чамд дургүйдээ биш байх аа. Солгой хоолой ч гэсэн санааных гэдэг юм байна билээ. Солгой хоолойтой гэдэг бодлоо авч хаяад дуунд бүрмөсөн дурлаад нэг үзээрэй. Би бас өөрийгөө солгой хоолойтой гэж боддог байсан. Одоо бол хүмүүс намайг хоолой муутай л болохоос биш солгой хоолойтой гэдэггүй.
답글삭제Сайхан бичвэр байна. Харин Артаняныг дуурайж хэт ярианы хэлээр бичих гэсний хэрэггүй байх гэж бодож байна. Амжилт хүсье.