2010년 1월 13일 수요일

Чамд би....

Хайрлаад хайрлаад уруул давуулалгүй

Харцаараан чамайг аргадаж явахад

Хатуу л байсан хорвоо

Хачин зөөлөн болчихдог

Сэтгэлээ дагаад хөл хөнгөрч

Сэмхэн харуулдах гэж сургууль уруугаа яараад

Өдөртөө гэвч ганцхан инээмсэглэж зөрөхөд чинь

Өнгөт орчлонгийн хөдөлгөөн бүхэн зогсчихдог

Яах аргагүй дурласан сэтгэлээ

Яагаад хүн дэлгэж чаддаггүй юм бэ

Даанч үнэтэй юмыг орчлон хайрладаггүй болохоор

Далд сэтгэлдээ тэгэж нандигнадаг юм байх даа



Онгон зүрхэндээ хадгалан байдаг

Охин дурлалынхаа нууцыг хэлээч

Хөөрүү насны зүрхэнд унасан

Хөвгүүн хайрын догдлолыг сонсооч

Дуутай борооны цахилга шиг эрчтэй

Дурлал гэдэг даан ч хүчтэй

Дугуйраад татсан солонго шиг өнгөтэй

Дурлал гэдэг даанч шидтэй

Нүүрэнд чинь тодордог мишэлзээ

Нүдэнд чинь тунардаг мэлмэрээ

Нуруулаг биений чинь хаялага

Нууцхан хүслийн минь даллага

Яруухан орсон хаврын бороо шиг

Ямар танхилхан охин бэ чи

Ядруухан өндийсөн цасны яргуй шиг

Ямархан тавилантай хөвгүүн бэ би



Бодооч охин, бодооч

Борхон зүрхээ уяраан бодооч

Болор дусал унаган бодооч

Богинохон гэзгээ асган байж бодооч

Бодлыг чинь таахгүй ч

Боддог юмаа би өөрөө

Бороотой үдшээр чам дээр яарч очно гэж

Бороонд норсон ч түүнийгээ тоохгүй очно гэж

Яаж байгаа юм бэ бүр норчихож

Ядаж бороо намдахыг гээд алдарч

Үгний ч хэрэггүй харцаараа бид тэврэлдэхэд

Үлэмж гоод чинь одод үүл нэвч унана гэж



Хүсээч охин минь, хүсээч

Хүний хүслийг эцээж хүсээч

Дууны Юндэнг дурлуулна гэж хүсээч

Дуутай болгоноор дуулуулна гэж хүсээч

Хүслийг чинь мэдэхгүй ч

Хүсээд байдаг юмаа би

Одны ганц охин газар төөрчихсөн байгаасай

Огт мэдэхгүй түүнд би дурлачихаад

Эргээд явахад нь дэлхий өмөртөл гуниж хоцорлоо ч

Ийм хүнийг орхиж чадахгүй гээд буцаад чи ирээсэй гэж



Гунь охин минь, гунь

Гунихдаа хүртэл гуа нэмэж гунь

Үдшийн чимээ татартал гунь

Үзэгний тэнхээ тасартал гунь

Гунигийг чинь үргээж чадахгүй ч

Гуниад болдоггүй юмаа би

Гэнэ гэнэхэн харцаа дэвсэж би гунидаг

Гэгэлгэн гунигийн минь шүүдэрт чиний өлмий норчихдог

Гэхдээн энэ сайхан байдаг

Тэртэй тэргүй мандах наранд тэсэж ядан тэмүүлэхэд

Тэртээ уулнаас наашилсаар нар над дээр тусах шиг сайхан байдаг

Харцандаа тогтоож дийлэлгүй зүрхэндээ алдсан дүрийг чинь

Харахаасаа хүртэл эмээж нууж явах ч сайхан байдаг

댓글 없음:

댓글 쓰기