2010년 1월 13일 수요일

СОЛОНГОС ХЭНИЙ ӨГҮҮЛБЭРИЙН БҮТЭЦ

Солонгос хэлний үгийн бүтэц монгол хэлтэй ижил болохоор ойлгох тал дээр онцын хүндрэл гарахгүй ч эх хэлний тодорхой мэдлэгтэй байхыг шаарддаг. Үйл үг, жинхэнэ нэр, тэмдэг нэрээс гадна өгүүлэгдхүүн, өгүүлэхүүн, тусагдхуун гэсэн ойлголтыг мэддэг, тусах үйл үг, эс тусах үйл үгээ ялгаж мэдэг бол тайлбарлахад амархан ойлгоно. Энэ хэмжээний дүрмийн мэдлэгтэй бол цааш нь үзье.

Өгүүлбэр гэдэг бол ердөө л ӨГҮҮЛЭГДХҮҮН ӨГҮҮЛЭХҮҮН гэсэн ерөнхий “рам”тай байна.

Өгүүлбэр гэдэг ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш үгийн холбоо. Тэр үгс хооронд хэрхэн холбогдож байна вэ гэдэг нь хэл зүй буюу дүрэм гэж нэрлээд байгаа билээ. Солонгос хэлний үйл үг нь ㅂ니다/습니다-р төгсдөг. Үйлийн эзэн буюу өгүүлэгдхүүн нь заавал 이/가 гэсэн нөхцөл авдаг. Солонгос хэлний тэмдэг нэр нь НЭР биш ҮЙЛийн шинжтэй байдаг болохоор үйл үгийн хувиралаар хувирдаг.

Солонгос хэлний өгүүлбэрийн бүтэц дараах байдалтай байна.

Нэр өгүүлэхүүнт өгүүлбэр

жинхэнэ нэр이/가 жинхэнэ нэр입니다
제가 학생입니다.

이것이 연필입니다.

아버지가 의사입니다.


Нэр өгүүлэхүүний 입니다 төгсгөл нь ямар үгийн араас шууд залгадаг. Эгшигийн араас 가, гийгүүлэгчийн араас이 залгаж байгааг анзаарсан байх.

Тэмдэг өгүүлэхүүнт өгүүлбэр

жинхэнэ нэр이/가 тэмдэг үйл үгㅂ니다/습니다
친구가 좋습니다.

술이 나쁩니다.

학생이 많습니다.


Үйл өгүүлэхүүнт өгүүлбэр

Жинхэнэ нэр이/가 үйл үгㅂ니다/습니다


친구가 옵니다.

아버지가 갔습니다.

선생님이 들어옵니다.

Хөдөлгөөн заасан үйл үг чиглэхийн тийн ялгалын нөхцөл авч болдог. –руу/рүү явах гэх мэт. Солонгос хэлний хувьд чиглэхийн тийн ялгал нь –에 가다 болно. Дээрх өгүүлбэрийн хувьд ч мөн адил хэн, хаашаа, явж байна гэсэн асуултанд хариулагдахаар хөдөлгөөний чиглэлийг нь тодруулж өгч болно. Жишээ нь: 친구가 집에 옵니다. Өгүүлбэрийн үндсэн гишүүн нь эдгээр болохоос биш гишүүн болгон өмнө хичнээн ч тодотгол оруулж болно.

우리 친구가 할아버지 집에 많이 옵니다.

우리 아들의 친구가 여기 있는 할아버지 집에 요즈음 많이 옵니다.


Гэх мэтээр өгүүлбэрийн гишүүд бүр дээр тодотгол оруулж хичнээн л бол хичнээн дэлгэрүүлж болно. Тэр ч бүү хэл бүхэл бүтэн өгүүлбэр тодотгол болон орж болно. Ямар ч урт өгүүлбэр байлаа гэсэн гол өгүүлбэрийг нь, гол өгүүлэгдхүүн, өгүүлэхүүнийг олж чадаж байвал өгүүлбэрээ зөв ойлгоход тустай.


жинхэнэ нэр이/가 жинхэнэ нэр을/를 үйл үгㅂ니다/습니다
제가 김치를 먹습니다.

친구가 책을 읽습니다.


Дээрх өгүүлбэр тусах үйл үгтэй өгүүлбэрийн жишээ болно. Тусах үйл үгтэй өгүүлбэр үндсэн гурван бүрэлдхүүн байдаг. Хэн, юуг, яасан гэсэн гурван ойлголт заавал байдаг. Тусах үйл үг гэдэг нь тухайн үйлд өртөх ямар нэгэн зүйл байж л тухайн үйл боломжтой байна гэсэн үг.

Жишээ нь: Идэх юм байж идэх үйл боломжтой байна. Идэх юм байхгүй бол идэх гэсэн үйл өөрөө боломжгүй. Ингэж тусагдхуун шаарддаг үйл үгийг тусах үйл үг гэх ба монгол хэлний заахын тийн ялгалтай дүйх –을/를 нөхцөл урдаа авдаг.


Хүүрнэх өгүүлбэр - ㅂ니다/습니다, - 아요/어요, - 는다/ㄴ다

Асуух өгүүлбэр -ㅂ니까/습니까? -아요/어요? -아/어?

Захирах хүсэх - 세요, - 십시오, - 아요/어요!


За одоо солонгос хэлний өгүүлбэрийн бүтцийг, үг яаж холбох аргыг мэрчихсэн болохоор өнөөдөр хүртэл тогтоосон үгээ холбоод өгүүлбэр болгоод яриад байна даа.

Сонссон болгоноо давтаж, сурсан болгоноо хэрэгжүүлж байж хэлтэй болдгийг нэгэнтээ сануулсан билээ.

댓글 없음:

댓글 쓰기