2010년 1월 13일 수요일

Аавдаа

Аав минь та юу бодож сууна

Аль эсвэл суухын завгүй мордож

Алсалж бэлчсэн сүргээ

Аялуулан наашлуулж байна уу

Тэнгэрийн хаяанаа улаан туяа тодорч

“Тэрхэн” холын нутаг минь намрын сэрүүнээ амьсгалаад

Түмэн үйлийн хорвоод ганц хүүдээ найдаж

Түйтгэр ихтэй орчлонд зүдэж яваа аав минь

Намайг уучил гэсэн

Нялхын зан олон үг хэрэггүй

Янз ихтэй хорвоод хүний нүүр харахтайгаа явбал

Ямар ч эцэг хүн хүүгээ буруутгаж чаддаггүй юм

Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоод

Зөндөөн олон учраа аав таныгаа хайрламуй

Хүүгээ бодохдоо та харанхуй шөнөөр өндийн сууж

Хүүгээ хайрлахдаа та хатуу бүхнийг нугалж яваа



Нуган үрийн халуун сэтгэлээр хүү нь

Нутаг усаа хайрлаж л явдаг шүү

Нутгийн ах нар ангийн яриаг

Нууцхан сэтгэлдээ үгүйлж л явдаг шүү

Тиймээс хүүд нь бусдаас илүү

Тэнгэрлэг нэгэн хүсэл байдаг юм

Аар саарын явдал, зуурдын цэнгэлээс ялгаж

Алсын нэгэн бодлыг нутгийн зүг шиг барьдаг юм

Энэ л ёсоор хүү нь жигүүрээ дэлгэхээр шуудлаа

Өндөр тэнгэрт хүрч алсын сайхныг харъя гэсийм

Эндээн би одоогоор үүрээн засаж байна

Өрөөлийн дундаас үүгээрээ өндөрт байя гэсийм

Өөрөө зассан үүрэндээ үрийн чинь жигүүр урганаа

Агаар тэнгэрт өөрийнхөө зайг олчихоод

Аав, ээж хоёртоо нэг л өдөр очно оо

댓글 없음:

댓글 쓰기